Монголын Залуучуудын холбооноос Төмөр замын аялал жуулчлалын товчоотой хамтран шинэ оны анхны нар харах ёслолыг зохион байгуулах гэж байна. Тодруулбал, 2014 оны нэгдүгээр сарын 1-нд 05.00 цагт 108 хүний багтаамжтай галт тэрэг “Улаанбаатар” өртөөнөөс хөдөлж, 95 км явж “Хангай” өртөөнд хүрч нар харах ёслолыг үйлдэх юм байна.
Аяллын зорилго нь уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлж, шинэ оны анхны нарнаас энерги авах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна.
Г.НAPAH
Холбоотой мэдээ