Энэ сарын 7-ны өдөр Берлин хотын төв хэсэгт байрлах тансаг зэрэглэлийн “Grand Hyatt” буудалд покерын тэмцээн болж байхад зэвсэглэсэн дээрэмчид дайрлаа хэмээн Германы цагдаа мэдэгдлээ. Нэгэн сурвалжлагчийн мэдээлж байгаагаар зэвсэглэсэн бүлэг дээрэмчид тус покерийн тэмцээний шагналын 800,000 еврог дээрэмдсэн гэжээ. Хэд хэдэн хүн бага хэмжээний бэртэл авсан байна. Покерийн тэмцээнд нэг мянга гаруй тоглогч оролцож байжээ.