ОХУ-ын Эрхүү хотын "Труд" спортын ордонд арванхоёрдугаар сарын 21-22-нд спорт аэробикийн олон улсын тэмцээн болжээ. Тэмцээнд Монголын өсвөрийн тамирчид оролцсон бөгөөд ОХУ-ын 200 орчим тамирчин өрсөлдсөн байна.
Арав дахь удаагаа зохион байгуулсан тэмцээнд 6-35 насныхан өрсөлдсөн юм. Тамирчдын дунд холимог хосын төрөлд Европын аварга болж байсан Анастасия Дегтярева, Алексей Журавлев нар багтсан байв.
Гэрэл зургийг Артем Илошваин
Бэлтгэсэн Ш.МЯГМАР