
Дээд зиндааны хамгийн хүнд жинтэй бөх нь 201 кг жинтэй Саданофүжи байсан бол түүнтэй жингээрээ “өрсөлдөгч”-дийн нэг Гүржийн Гагамару 199 кг хүртэл турж, Болгарын Аоияма 195 кг хүртэл жин нэмсэн байв. Харин макүүчи зиндааны хамгийн хөнгөн жинтэй бөх нь Сатояма /123 кг/ болжээ.
Ёкозуна Хакухогийн хувьд сүүлийн дөрвөн сарын хугацаанд долоон кг-аар жин нь нэмэгдсэн бол ёкозуна Харумафүжи хоёр кг хасчээ. Тодруулбал, Хакухо аваргын биеийн жин 158 кг, Харумафүжи 133 кг, Кисеносато 172 кг байгаа аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР