&#34Audi&#34 шинэчлэлдээ 22 тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2013.12.28-нд нийтлэгдсэн

&#34Audi&#34 шинэчлэлдээ 22 тэрбумыг зарцуулна

Audi A3 Sportback. Фото Audi

Audi компани 2014- 2018 оны хөгжлийн төлөвлөгөөндөө 22 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр тусгажээ. Энэ нь Германы авто үйлдвэрлэгчдийн түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтад тооцогдож байна.

Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд компанийн хөрөнгөөс 16 тэрбум евро гаргах бөгөөд үлдсэн зургаан тэрбумыг нь бүтээн байгуулалтын хөрөнгөжүүлсэн зардлаас  бүрдүүлэх ажээ. Нийт хөрөнгө оруулалтын 70 орчим хувийг загварын эгнээг хөгжүүлэхэд зарцуулах  гэнэ. Ингэхдээ шинэ технологийн, тухайлбал хөдөлгүүрийн хэмнэлттэй загвар бүтээхэд ихээхэн хөрөнгө зарах бололтой.

Audi 2020 он гэхэд дамжлагаас гаргах загваруудынхаа нэр төрлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн энэ хугацаанд худалдах машиныхаа тоог нэмж, жилд хоёр сая автомашин худалдах аж. Үйлдвэрлэлийн боломж, нөхцөлөө нэмэгдүүлж, 2016 оноос Хойд Америкт  үйлдвэрээ нээж, Бразил дахь үйлдвэрлэлээ өргөжүүлнэ гэдгээ ч шинэ төлөвлөгөөндөө тусгажээ. Түүнчлэн ирэх жилүүдэд Хятадад үйлдвэртэй болохын зэрэгцээ Унгарын үйлдвэртээ нилээд анхаарал хандуулах аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж