
Баярын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар товч мэдээлэл хүргэе. Ус цаг уур, орчны хүрээлэнгийн мэдээлснээр өнөө, маргаашдаа /12 сарын 29, 30-нд/ нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэн салхитай байх аж.
Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 21-26 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 15-20 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байх ажээ.
Харин арванхоёрдугаар сарын 30-нд зарим газраар, 31-нд болон нэгдүгээр сарын 1-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурах юм байна. Салхи энэ хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх бөгөөд хүйтний эрч суларч, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус,өдөртөө 4-9 градус хүйтэн байх ажээ.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn