&#34Reuters&#34-ын шилдэг гэрэл зургуудыг толилуулъя

Хуучирсан мэдээ: 2013.12.28-нд нийтлэгдсэн

&#34Reuters&#34-ын шилдэг гэрэл зургуудыг толилуулъя

Олон улсын мэдээллийн "Reuters" агентлагийн мэдээ, сурвалжлагууд шуурхай, үнэн зөв, бие даасан байдлаараа үргэлж ялгарч ирсэн учраас 100 гаруй жилийн хугацаанд салбарын тэргүүлэгчийн нэр хүндээ хадгалсаар ирсэн юм. Тус агентлаг жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс авсан гэрэл зургуудынхаа шилдгийг тодруулдаг уламжлалтай. "Reuters"-ын онцолж буй шилдэг гэрэл зургуудтай танилцана уу.

Шинэ оны галын баярт бүжиглэж буй Бали арлын оршин суугч.

Едүгээр сарын 21-нд Найроби хотын "Westgate" худалдааны төвд исламын дайчид дайрч оров. Шархадсан эмэгтэй тусламж хүсч буй нь.

Токио хот 2020 оны зуны олимпийн нийслэлээр сонгогдсонд баярласан Японы төлөөлөгчид.

Хоёрдугаар сарын 22-нд болсон шар усны үер. 

Флорида мужийн Брэдентонд болсон бейсболын тэмцээний үеэр цохиурын мод хугарч, "New York Yankees" багийн тамирчин Бреннан Бошийн нүүрийг цохижээ. Гуравдугаар сарын 17.

“Метронд өмдгүйгээр” хэмээх олон улсын флэш-мобын оролцогчийг харж суугаа Нью-Йоркийн метроны зорчигчид.

Гао хотын цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр дээр тоглож буй энэтхэг жаалууд.

Нэгдүгээр сарын 24. Цагаан ордонд үг хэлж буй Барак Обамад ийм зүйл тохиолджээ.

Хоёрдугаар сарын 4-нд Чикагод гарсан буудалцааны үеэр амь үрэгдсэн эцгийнхээ оршуулгад оролцож буй хүү. Бага Ронни Чемберс уйлж суугаа ээжийгээ өрөвдөн, харж зогсоо нь энэ.

Сирийн ерөнхийлөгчид үнэнч цэргийнхний буудлагад хоёр хүүхдээ үрэгдснийг сонссон эцэг. Алеппо, нэгдүгээр сарын 3.

Аризона мужийн Сан Сити хотод болсон бүжгийн дараа 98 настай Дональд Смитерман өөрийн эхнэр Марленийг ийн үнсчээ. Нэгдүгээр сарын 5. Сан-сити нь ахмад настнуудын маш идэвхтэй нийгэмлэгтэй юм.

Нью-Йорк хот дахь Бэнксийн графит ба нохой.

Сербийн орон гэргүй иргэн болох Братислав Стоянович булшны нүхэнд амьдардаг. Ниш хотын оршуулгын газарт Стоянович 15 жилийн өмнөөс амьдрах болжээ.

Сирийн чөлөөт армийн босогчид гар хийцийн мина харвагч хэрэглэхдээ iPad ашиглаж байгаа нь.

Фаст-фудын зоогийн газар суугаа гветамалын хандмаа нар.

Гэгээн Валентины өдрөөр нүцгэн моделийг зурж байгаа Мехико хотын охин.

Эсэргүүцэл хийж байсан оюутан цагдаагийн гарыг хазжээ. Сантьяго, Чили. Тэд боловсролын системийг шинэчлэхийг шаардсан юм.

Хятадад болсон 6,6 магнитудтай газар хөдлөлтөд нэрвэгдсэн эмэгтэй. Долдугаар сарын 23.

Анх удаа онгоцонд сууж, Засгийн газартай хэлэлцээр хийхээр явж байгаа Бразилийн Мундуруку овгийн индианчууд.

Шашин шүтлэгийн талаарх зөрөлдөөнтэй хууль баталсны дараа гарсан олон нийтийн үймээний үеэр гэрээ шатаалгасан пакистан эмэгтэй.

Долдугаар сарын 12-нд Памплоны Сан-Ферминд болсон бух хөөх наадмын үеэр буханд мөргүүлсэн 31 настай залуу.

Афганистанд амиа алдсан ахынхаа булшин дээр гашуудаж байгаа 25 настай Лесли Коуер.

Хагас живсэн Costa Concordia хөлөг онгоц Жильил арлын ойролцоо. 2012 оны наймдугаар сарын 26-нд уг хөлөг живжээ.

Каракас хотноо Уго Чавесийг оршуулах үеэр.

Femen хөдөлгөөний идэвхтнүүд ба Бельгийн архиепископ Андре-Жозеф Леонард. Брюссель, дөрөвдүгээр сарын 23.

Бразилийн сүсэгтнүүд Ромын хамба Францискийг угтаж байна.

Жерар Депардье Саранск хотод бүртгэлтэй өөрийн орос паспортыг харуулж байгаа нь.

Эрдэмтэн Вернер Фройнд Монголд. Тэрээр чонын барьсан буганы махнаас "хуваалцав".

Хятадын Сычуань мужийн Чэнду хотын гудамжинд ургамлаар бүрхэгдсэн машин олжээ. Машиныг жилийн өмнө орхиж явсан байна. 

Mars Desert станцын шинжлэх ухааны судалгаанд зориулж дээжис цуглуулж буй эрдэмтэн. АНУ, Юта муж улс.

Санкт-Петербургийн Петропавловскийн цайзны ханан дэргэд наранд биеэ шарж байгаа хүмүүс. Гуравдугаар сарын 10.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж