Фото: Глеб Щелкунов / Коммерсантъ
Оросын үйлдвэрлэлийн салбар 2013 оны арванхоёрдугаар сард сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн доод төвшинд хүртлээ буурчээ. Энэ тухай HSBC хэвлэлийн мэдээндээ өгүүлсэн байна.
Оросын үйлдвэрлэлийн салбар 2013 оны арванхоёрдугаар сард сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн доод төвшинд хүртлээ буурчээ. Энэ тухай HSBC хэвлэлийн мэдээндээ өгүүлсэн байна.
Санхүүгийн байгууллагаас Оросын “Аж үйлдвэрлэлийн индекс” (PMI) гэдгийг 1997 оноос хойш гаргаж байгаа ба тэр нь арванхоёрдугаар сард 48,8 пункт болтлоо унасан байна. Энэ индекс 50 пунктээс доошилбол аж үйлдвэрлэлийн уналтыг заадаг гэж үздэг аж.
HSBC банкны мэдээгээр, захиалгын тоо долдугаар сараас хойш анх удаагаа унасан бөгөөд ажлын бүтээмж доошилж, компаниудын агуулах дахь барааны хэмжээ буурсан байна. Тиймээс “Аж үйлдвэрлэлийн салбар өөрийн үндэс болсон дотоодын эрэлтээ алдахад ойртлоо” хэмээн HSBC банкны Оросын асуудал хариуцсан ерөнхий эдийн засагч Александр Морозов онцлон анхааруулжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР