6000 гаруй хэл байдгаас 1000 нь мөхлийн ирмэгт байна

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

6000 гаруй хэл байдгаас 1000 нь мөхлийн ирмэгт байна

ЮНЕСКО-гийн олон улсын эх хэлний 11-р арга хэмжээ өнөөдөр Өвөр Монголын Хөлөн-буйр хотод боллоо. Хятадын үндэстний цөөнхийн үг хэл үсэг бичгийн эрдэмтэн мэргэжилтэн нар тэрчлэн Монгол, Балба, Йемен зэрэг улс орноос Хятадад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар энэ арга хэмжээнд оролцсон байна. "Эх хэлээ хамгаалж, соёл иргэншлийг хадгалъяа" уриан дор болсон энэ арга хэмжээг    ЮНЕСКО-гоос Бээжинд суугаа төлөөлөгчийн газар, Өвөр Монголын шинжлэх ухааны хүрээлэн зэрэг байгууллага уг арга хэмжээг зохион байгуулжээ. Олон орны мэргэжилтэн нар монгол, эвэнк, орчоон, дагуур үндэстний үг хэл үсэг бичиг, үндэстний цөөнхийн соёл аж амьдралын байдалд газар дээр нь судалгаа хийсэн байна. Бүртгэлд харуулснаар, одоо дэлхийд нийт 6000 гаруй төрлийн хэл байгаагийн дотор, 1000 гаруй нь мөхөх дөхсөн байдалд ороод байна. Хэл болон соёлын олон төрөлт чанарыг хамгаалахад тус дөхөм үзүүлэхийн төлөө, жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" болгохоор ЮНЕСКО шийджээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж