
Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, яамдын сайдууд, агентлагийн дарга нар болон, эдийн засаг бизнесийн томоохон төлөөллүүд уригддаг уламжлалт наадамд өнгөрсөн жил Нийгэм улс төрийн салбарын “Оны залуу”-гаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-аар “Новатерра” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар тодорч байсан юм.
“Next Stop 2013” наадмын “Нийгэм, улс төр”-ийн салбарын өрсөлдөөнд УИХ-ын гишүүн М.Батчимэг, Л.Гантөмөр, С.Ганбаатар, Ж.Батзандан, О.Баасанхүү, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан нар нэр дэвшсэн бол “Эдийн засаг, бизнесийн салбар“-ын шилдэгт “Монгол масс медиа” компанийн гүйцэтгэх захирал А.Амундра, “Моннис” компанийн гүйцэтгэх захирал Б.Чулуунбаатар, “Женко тур бюро” компанийн гүйцэтгэх захирал Б.Намуун, “Монгол HD” телевизийн захирал Ч.Номин, “Нью прогресс” группийн ерөнхийлөгч С.Балжинням нарын бизнесмэнүүд өрсөлдөж байна.
“Next Stop 2013” Нийгэм улс төр, Эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу” тодруулах шалгаруулалтыг явуулахдаа,
- Олон нийтийн санал буюу www.myf.mn сайтаар дамжуулан санал авах байдал: 30 хувь.
- “Залуу удирдагч сан”-гийн гишүүдийн санал: 30 хувь.
- “Next Stop”-ын өмнөх шилдгүүдээр тодорсон эрхмүүдийн санал: 30 хувь.
- МЗХ-ны Удирдлагын багийн санал: 10 хувь байхаар заажээ.
“Next Stop 2013” Нийгэм улс төр, Эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу” тодруулах ёслол маргааш 18:00 цагт “Бэст Вестрэн Премьер Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болно.
“Оны залуу”-д өрсөлдөж буй нэр дэвшигчдийг ЭНД дарж харна уу.