Уран гулгалтын ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-27-нд Сочи хотод боллоо.
Тус тэмцээний ганцаарчилсан төрлийн эрэгтэйчүүдэд Максим Ковтун, эмэгтэйчүүдэд Аделина Сотникова нар тэргүүлжээ.
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нэрт тамирчин, өдгөө 31 настай Евгений Плющенко оролцсон ч хоёрдугаар байр эзлэв. Олимпийн алт, хоёр мөнгөн медальт Евгений Плющенко дөрөв дэх удаа олимпийн наадамд оролцох зорилготой байсан ч үндэсний аваргад түрүүлж чадсангүй. Түүний хувьд ирэх сард Унгарт болох Европын аварга шалгаруулах тэмцээнд ороолцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тиймээс Максим Ковтун Европын АШТ-нд амжилттай оролцвол эх орноо төлөөлж Сочигийн наадамд оролцох юм.
Ч.БОЛ