Орон нутгийн хөгжлийн сан хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

Орон нутгийн хөгжлийн сан хэрэгжиж эхэллээ

Орон Нутгийн Хөгжлийн Сангийн Худалдан авах ажиллагааны тухай мэдээлэлтэй болъё

Хөдөө орон нутгаас хотыг чиглэх их нүүдлийг сааруулах, нөгөөтэйгүүр эзгүйрч үлдэх хөдөө орон нутаг, аймаг, сум, багийг хөгжүүлэх зорилгоор Орон Нутгийн Хөгжлийн Сан хэрэгжиж эхэлсэн. Хэдийгээр энэ сангийн тухай ярих болоод багагүй хугацаа өнгөрч байгаа боловч ялангуяа хөдөө орон нутгийн иргэд төслийн бусад мэдээллээр хангагдаж чадахгүй байна. Иймд бид Орон Нутгийн Хөгжлийн Сангийн Худалдан авах үйл ажиллагааны тухай товч мэдээллийг хүргэж байна.

Иргэн таны амьдарч байгаа орон нутагт таны гаргасан шийдвэрээр хийгдэх бүтээн байгуулалтын ажил нь Худалдан авах үйл ажиллагааны хуулийн дагуу  хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл сангийн хөрөнгөөр сум, орон нутагт бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа явагдах үед Монгол улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль болон түүнд холбогдох журмын дагуу явагдана. Нэн түрүүнд худалдан авах үйл ажиллагааг төлөвлөх шаардлагатай. Үүнд иргэн таны болон олон нийтийн оролцоо чухал байдаг. Үйл ажиллагааны явцад орон нутгийн удирдлага төсвийн тодотгол хийх шаардлагатай бол худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж болох юм. Нэгэнт иргэдийн оролцоотой батлагдсан тухайн ажлыг хэрэгжүүлэхэхэд тендер шалгаруулалт явагдах ёстой бөгөөд энэ ажлыг үнэлэх үнэлгээний хороо байгуулахад мөн л иргэдийн төлөөлөл оролцоно. Ингэхдээ суурь мэдлэг олгох сургалтанд хамрагдаж А-3 гэрчилгээ авсан байх шаардлагатай гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй.

Хөдөө орон нутгийн хөгжилд иргэн таны оролцоо чухал тул Орон Нутгийн Хөгжлийн Сангийн талаар мэдээлэлтэй байх нь танд ашигтай. Хамтдаа амьдарч байгаа орчиноо сайжруулахад гар бие оролцоцгооё …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж