
ЦЕГ-ын зүгээс хоёр өрөө байрнаас гадна мөнгөн шагналаар шагнаж, орон нутагтаа алба хааж байсан ихрүүдийн аав Ч.Баттулгыг Улаанбаатар хотод ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжийг олголоо. Одоогоор ихрүүдийн аав хаана ажилд орох нь тодорхойгүй байгаа ч удахгүй энэ асуудлыг шийдвэрлэнэ гэж цагдаагийн удирдлагууд хэлсэн байна. Ихрүүдэд олон байгууллага, хувь хүний зүгээс чин сэтгэлийн бэлгээ хүргүүлж байгаа бөгөөд анх эх барьж авсан эх нялхсын эрдэм шинжилгээний төв нь 18 хүртэл нь өөрийн эмнэлэгт үнэ төлбөргүй эмчилэхээр болсон байна. Ихрүүд болон ээжийнх нь бие нь сайн байгаа бөгөөд тусгай өрөө гарган сувилж байгаа юм байна.
Ш.ОЧ