
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авлаа. Тус бүлгийн зүгээс дээрх хуулийн төсөлд багтсан “Баялгийн ордыг нөөцлөн хадгалах” гэх заалтыг ажлын хэсгээс хасч, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэнийг эсэргүүцэж ийн завсарлага авлаа. Завсарлагыг тав хоногийн хугацаатай авч байгаа аж.
Г.ДАРЬ