Хүүхдүүдэд бэлэг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдэд бэлэг гардууллаа

ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн хорих ангид нэг хүртэлх насны гурван хүүхэд эхнийхээ асрамжинд бойжиж байгаа бол Хүүхдийн хорих ангид 30-аад хүүхэд хүмүүжиж байна. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг өнөөдөр тус ангиудад ажиллах үеэрээ эдгээр хүүхдүүдэд бэлэг гардууллаа. Мөн Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төвд түр амьдарч байгаа хүүхдүүдийг ч ялгасангүй. Тэд эцэг эхийн хайр халамж, хараа хяналт, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар дутагдаж яваа ч сайхан сэтгэлт багш нарынхаа ачаар сурч, хүмүүжиж байгаа. Хууль зүйн яамны хувьд, өнгөрсөн жилээс эхлэн тус төвийн хүүхдүүдтэй хамт шинэ жилийн баярыг нь тэмдэглэж байна. 

Н.ХҮСЛЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж