
“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 267 километр төмөр зам тавьж байгаа. Энэхүү ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Samsung C&T”, туслан гүйцэтгэгчээр Монголын 12 компани ажиллаж байгаа юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажилд Чингис бондоос 200 сая ам.долларын санхүүжилт хийсэн. Албаны хүний яриагаар энэ жил 148 сая ам.долларын ажлыг гүйцэтгээд байгаа гэнэ.
Н.ГЭГ