iPhone-оо шинэчлэхэд 5,4 тэрбумыг зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

iPhone-оо шинэчлэхэд 5,4 тэрбумыг зарцуулжээ

Америкчууд iPhone-оо шинэчлэхэд 5,4 тэрбумыг жилдээ зарцуулжээ


iPhone 5S
Фото: Andy Wong / AP

Өнгөрч
буй онд iPhone-oo шинэчлэхэд америкчууд 5,4 тэрбум ам.доллар зарцуулсан
тухай SellCell.com сайтын судалгаанаас үндэслэн MarketWatch мэдээлэв.
Ердийнхөөр америкчууд өөрсдийн смартфонууд шинэчлэлд жилдээ 11 тэрбумын
зарлага гаргадаг ажээ. Америкчуудын 23 хувь нь утсаа жилдээ шинэчилдэг.

ComScore
мэдээлснээр, АНУ-ын смартфоны зах зээлийн 41 хувь нь Apple компанид
ноогддог. Asymco компанийн дүгнэсний дагуу 2017 он гэхэд iPhone
үйлдвэрлэгчийн зах зээлд эзлэх хувь нь 68 хүртэл өсөх ажээ.

Apple
iPhone-ыг 2007 оноос эхлэн худалдсан ба эхний iPhone загвараас гадна
3g, 3gs, 4, 4S, 5, 5s, 5c загваруудыг шинээр гаргаад байна. iPhone 5s ба
iPhone 5c загваруудыг энэ жилийн есдүгээр сард худалдаанд гаргасан ба
эхний гурван өдөрт есөн сая утсыг худалджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж