Хогны уутны чанарыг сайжруулжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

Хогны уутны чанарыг сайжруулжээ

Нийслэлийн Ерөнхий менежер Б.Бадрал өнөөдөр “Азийн цагаан дагина” нэртэй хогны уут өөрчлөгдсөн талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, нийслэлийн айл бүрт тарааж буй ногоон өнгийн уут нь уутны чанар, хэмжээнд өөрчлөлт оруулсан байна. Үйлдвэрлэгчид хогны уутны хэмжээг 80х45см байсныг 65х45см болгон зузааныг 2.5-3 микрон болгон нэмэгдүүлсэн бөгөөд шинэчлэгдсэн хогны уутыг ирэх сараас эхлэн айл өрхүүдэд олгож эхлэх аж.

Иргэдээс хогны уут нимгэн, чанаргүй, хэмжээ нь том гэсэн гомдол ихээр ирсэн бөгөөд үйлдвэрлэгч компаниудтай зөвшилцсөнөөр ийнхүү уутны өнгө, хэмжээ, чанарыг шинэчилжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гялгар уутыг дахин боловсруулж траншейны таг, сандал, хогийн сав, хайс, хашаа, замын хашлага зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “ТЧМ”, “Сан-Оргиу” гэх компаниуд Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээр хоёрдогч түүхий эдийн хөдөлмөр эрхлэгчдийн холбоодтой хамтран ажиллаж байгаа юм байна.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж