Насанд хүрээгүй охид биеэ үнэлж байсныг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

Насанд хүрээгүй охид биеэ үнэлж байсныг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг ихэссэнтэй холбогдуулан зарим дүүргийн зочид буудлуудад гэнэтийн шалгалт хийжээ. Тодруулбал,  Баянзүрх, Баянгол дүүргийн зарим зочид буудалд гэнэтийн шалгалт оруулсан байна. Шалгалтаар Баянзүрх дүүргийн “Тэмүүжин” зочид буудал, БГД-ийн “Хан” зочид буудал, “Панда” зочид буудлууд болон Баянгол дүүргийн VIхороонд байрлах “Фамили” саун зэрэг газруудадолон тооны охид эмэгтэйчүүдийн биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангаж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.

Гэнэтийн шалгалтаар нийт 30 орчим биеэ үнэлдэг охид эмэгтэйчүүдийг олж тогтоосон бөгөөд тэдгээрийн дунд насанд хүрээгүй охид ч мөн байжээ. Хамгийн гол нь биеэ үнэлэгчдийг авч буй этгээдүүдэд хүлээлгэх эрүүгийн болон захиргааны  хариуцлага байдаггүйгээс тэдгээрийг өөгшүүлдэг нь энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа юм. Энэ хэргийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд нь шалгуулахаар шилжүүлжээ. Дээрх газрууд  урьд өмнө нь удаа дараа Эрүүгийн цагдаагийн газрын шалгалтад бүдэрч байсан ч эргээд үйл ажиллагаагаа хэвийн явуулчихдаг гэнэ.  Шалгалт үргэлжилж байна.


Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж