Төсвийн байнгын хорооны дарга ууртай байна

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хорооны дарга ууртай байна

УИХ-аар өнөөдөр байнгын хороодын дарга нарыг баталж, зарим нэгийнх нь даргын алба хаших хугацааг дахин нэг жилээр сунгаж баталгаажуулсан бол зарим нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг тус хорооны даргаар үргэлжлүүлж албыг нь хашуулах уу, эсвэл авч хаях уу гэдэг одоо ч тодорхойгүй аж.

Олонхийн бүлгийн гишүүд “Төсвийн байнгын хороогоо Ардчилсан намын бүлэг авах ёстой” гэж үзэх болсноос энэ асуудал УИХ-аар хэлэлцэгдэж батлагдаагүй байна. Тиймээс УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ууртай явах болсон тухай гишүүд шивэр авир хийх болов.

Ц.Даваасүрэн гишүүн ч сүүлийн өдрүүдэд эрх баригч намынхны эсрэг ярих болсон нь хашиж буй албан тушаалтай нь ч холбоотой бололтой.

УИХ-ын Төсвийн байнгын хороо бол чухал хороо. Жил бүрийн улсын нэгдсэн төсвийг УИХ-аар хэлэлцэж батлахад гол ноён нурууг нь босголцох үүрэг хүлээдэг. Бусад байнгын хороодтой харьцуулахад илүү хөрөнгө мөнгө яригддаг байнгын хороо ч гэж тодорхойлж болно.

Г.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж