732.6 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгожээ

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

732.6 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгожээ

Орон сууцны ипотекийн зээлийг олгож эхэлснээс хойш нийт 789.5 тэрбум төгрөгийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 12.682 иргэнд 732.6 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэжээ. Ипотекийн зээлийг цаашид саадгүй үргэлжлүүлэхээр МИК-иас энэ сард 322.9 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан бөгөөд үүний 90 хувийг Монгол банк, үлдсэнийг арилжааны банкууд худалдан авах юм. Ийнхүү зээлийн санхүүжилтийг хоёрдогч зах зээлтэй холбож, цаашдаа энэхүү үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд арилжих бөгөөд энэ талаарх шийдвэр одоогоор тодорхойгүй байгаа. Ямартай ч орон сууцны зээл цаашид тасралтгүй үргэлжлэхийг албаныхан онцолж байна.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж