Хулгайн наймаачид 40 метр хонгил ухжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.27-нд нийтлэгдсэн

Хулгайн наймаачид 40 метр хонгил ухжээ

Фото: Reuters

Хятадын хилчид Гонконг хүртэл ухсан 40 метрийн гүн хонгилыг олж илрүүлжээ. Хонгилд орох эхлэл нь Гуандунь мужийн Шэньчэнь хотод түрээслэгдсэн гараашид байсан ба тэнд хонгил ухан гаргасан шороотой шуудайг хураасан байлаа. Хонгилыг  цахилгаанжуулаад зарим газар нь релсэн зам тавьсан байв. Нэг метрийн өндөртэй хонгилоор том хүн ч гарч болохоор байсан гэнэ. Түүгээр хулгайн наймаачид Хятадаас гар утас, таблет зөөж байсан аж. Тэдний орлого ямар байсан нь тогтоогдоогүй, ямартай ч хонгил ухсан зардал нь гурван сая орчим юань болж байна. Дөрвөн сарын турш ухсан хонгилын эздийг хайж байгаа гэнэ. Гараашийг хуурамч баримт бичгээр түрээсэлсэн байлаа.

Гонконг нь Хятадын тусгай захиргааны бүс бөгөөд тэнд зарим барааны гаалийн татвар эрс тэс ялгаатай.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж