
Хятадын эдийн засгийн гайхамшгийг бүтээгч ажилчид бага цалин хөлстөй, хөдөлмөрийн хүнд нөхцөлтөй байгаатайгаа эвлэрэхгүйгээр тэмцэж эхлээд байна. Үйлдвэрүүдэд гарсан хүнд нөхцөлтөй холбоотой дуулиануудын дараа ажилчдын шаардлага энд тэндгүй идэвхжиж эхэлснийг хэвлэлүүд бичиж байна.
Залуу ажилчид улс орон даяараа ажил хаялт явуулан өөрсдийн эрхийг хангахиыг шаардаж эхлээд байгаа юм. Тэдний идэвх улам ихээр өсч байна.
Өдөрт маш бага хугацааны завсарлагатай 12 цагийн ачаалал хүмүүс байтугай роботууд ч хүнд гэж Үйлдвэрчний эвлэл ярьж байна. Ихэнх үйлдвэрүүдийн үргэлжийн нэмэлт ачаалал байх ёсгүй гэж тэд үзжээ.