Чи өөрөө өөртөө туслах ёстой!

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Чи өөрөө өөртөө туслах ёстой!

Сексопатологчийн зөвлөгөө
-Төрөлт элдэв хүндрэлгүй өнгөрсөн ч тэр нь организмд маш хүчтэй стрессийг авчирдаг. Эх болсны жаргалан, хүүхдийн төлөө гэсэн эмэгтэйн халамж нь нөхрийгөө хүүхдийн эцэг бас эр хүн гэдгийг мартуулахад хүргэнэ. Бие давхар байх үед зайлшгүй сексийн хязгаарлалт хийх хэрэгтэй байдаг болохоор төрсний дараа эмэгтэй хүн бэлгийн тогтмол амьдралаас нэлээд холдсон байдаг. Бие организм нь бэлгийн амьдралаа эхлэх бүрэн чадвартаа орсон байсан ч эмэгтэйчүүд секс хийхийг хүсэхгүй байх жишээтэй. Ядаргаа, тамир тэнхээнээс гадна өөрийн өөрчлөгдсөн бие галбир нь эмэгтэйчүүдэд ичингүйрэл болон эрүүл мэнддээ хор хөнөөл авчрах вий гэх болгоомжлолыг авчирдаг. Төрөлтийн дараа дур хүсэл гэхээсээ үүрэг даалгавар шиг санагдах сексээс эмэгтэйчүүд таашаал авах нь тун ховор.

Тийм ч учраас төрөлтийн дараах саруудыг сексопатологчид хямралын үе гэж тооцдог юм. Хүйтэн хөндий болж өөрчлөгдсөн эхнэрээсээ болоод эрчүүд өөр адал явдал эрэх нь их. Энгийн биш энэ тохиолдолд нөхрийнх нь анхаарал халамж чухал гэдгийг хэлэх нь илүүц биз. Эрчүүд хүслээ барих нь л чухал. Тун удалгүй, хэсэг хугацааны дараа эмэгтэй хүний сексийн амьдрал хэм хэмжээндээ зайлшгүй орж л таараа. Жаахан тэвчээртэйгээр хайртыгаа ойлгох хэрэгтэй. Хүүхэдгүй мөртлөө бэлгийн амьдралдаа хүйтэн хосуудад эхлээд хүүхэд төрүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг юм.

Оёгдсон шархнууд
Төрөлтийн үед савны хүзүү, хэлүү, үтрээний урагдалт зэрэг олон янзын гэмтэл гардаг. Шархыг оёх нь мэдээж, гэхдээ бүрэн эдгэтэл нэгээс хоёр сарын хугацаа хэрэгтэй бөгөөд энэ үед сексийн дур хүслээ барихаас өөр арга байхгүй. Заримдаа шарх эдгэхдээ татагдсан гөвдрүү бий болгодог. Түүнээс үүдэн сексийг эвгүй мэдрэмж, өвдөлт, цус шүүрэлт зэрэг үр дагаврууд дагалдана. Хэлүүний гэмтлээс болж дур тавилт тасалдана. Хэдэн сарын дараа шарх сорви бүрэн сорогдон алга болсон байх ба хэрэв томоохон сорви үлдсэн бол мэс заслын аргаар түүнийг авч засдаг. Энэ нь тийм ч хэцүү биш. Хөнгөн мэс заслын дараа сексийн амьдрал бүрэн сэргэнэ. Харин кесерево хагалгааны дараа урьдны сексээ сэргээхэд ямар нэгэн саад байхгүй.
Жирэмслэлтийн үеэр сүүжний доод хэсэг болон үтрээний булчингууд сунах нь элбэг. Анх төрж буй хүмүүсийн булчин хангалттай уян хатан бол хоёр, гурав дахь төрөлтийн дараа үтрээний булчингийн суналт хэвээр үлдэх нь их. Үтрээний суналт нь урагдалт үүсгэж ч болно. Тэр нь эрүүл мэндэд хоргүй мөртлөө хосууд бэлгийн таашаал авах болих аюултай. Булчин, шөрмөсөө бэхжүүлэхийн тулд эмчийн зөвлөсний дагуу үтрээний тусгай дасгалыг өдөрт 2-3 удаа хийх хэрэгтэй юм. Үтрээний дасгал нь үтрээний хэмжээг агшааж, хэлүүний цусан хангамжийг дээшлүүлдэг. Эндээс тусыг эс олвоос эмч нар мэс заслын аргаар сүүжний булчинг чангалаад өгдөг.

Бүсээ чангал!
-Эрчүүдийг нүдээрээ дурладаг гэх. Төрөлтийн дараа эмэгтэй хүний бие галбир өмнөх аятайхан байдлаа гээдэг. Гэдэс гүзээ нь сунан унжаад ирдэг. Тэр бүгд нь дотно амьдралын зураглалыг өөрчлөх учир эмэгтэйчүүдэд өөрийн биеэ хямгадах нь зайлшгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Зарим тохиолдолд тусгай дасгал хийхэд хангалттай. Харамсалтай нь сунасан арьс, булчин буцаж агших нь удаан. Унжсан гэдсийг алга болгохын тулд нэлээдгүй хүчин зүтгэл шаардагддаг. Эвэрхий үүссэн бол тусгай дасгал хийх хориотой. Хүйсний ойролцоо үүссэн үрчлээ нугалаасыг алга болгохоор оролдоод талаар болох нь их. Ийм үед абдоминопластика гэх мэс засал л тус болно. Эвэрхийг одоо цоорхойгоор эндоскопын тусламжтайгаар засна. Суналтыг тусгай лазерын аппаратаар эмчилдэг болоод байна.

Хөхөө бэхжүүлэх
Жирэмслэлт, төрөлт, хөхөөр хүүхдээ хооллох нь хөхөнд ихээхэн өөрчлөлт авчирдаг. Сүү татарсан ч хөхний сувгийн булчин агшилгүй хөх унжаад ирнэ. Хэрэв төрөлтийн дараа мастит байсан бол хөхийг бас шарх, сорви "чимнэ".
Анх төрж буй эмэгтэйчүүдэд тусгай дасгал, эмчилгээний гимнастикийг санал болгодог. Гэхдээ хичнээн дасгал хийлээ гээд яг анхны хэм хэмжээнд очно гэж бараг л байхгүй. Энд пластик мэс засал л тус болно. Эрт орой хэзээ нэгэн цагт эмэгтэйчүүд протезийн талаар л бодож эхэлцгээдэг. Орчин үеийн силикон протез бараг бүх насных ба эрүүл мэндэд хор хөнөөлгүй. Гэдээ дахин төрөхгүй гэсэн эмэгтэйчүүд л үүнийг хийлгэх ёстой юм.

Өөрийн сексуалийг сэргээх
Хүүхэд төрсний дараа сексийн амьдралаа сэргээхийн тулд эмэгтэй хүн нөхөртөө долоо хоногийн хэдхэн цагийг ядаж зориулж байх ёстой. Бэлгийн амьдралаа аажмаар сэргээ. Тээртэй санагдаж байсан ч хурьцал үйлдэх нь бэлгийн амьдралаа шинэ нөхцөлд сэргээх ганц арга зам юм. Байрлалаа сонгох нь бас чухал. Кесерево хагалгааны дараа гэхэд л гэдсэнд өвдөлт авчрахгүй байрлал мэдээж хэрэгтэй. Өгзгөн доороо дэр тавьснаар хамгийн зүгээр барлалыг олж болох юм. Сексийн хэмнэл хөдөлгөөн ч яаралгүй завсарлагатай байх ёстой. Хурдан таашаал авахын тулд хурьцлын үеэр гар хангалгыг хослуулах нь тустай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж