
Исламын хэт даврагчид Сомалийн хоёр иргэнийг телевизээр хөлбөмбөг үзлээ гэж хороосон байна. Мөн хоригийг үл тоосон гэж хэдэн арван хүнийг барин хорьжээ.
Исламынхан Могадиша хотоос өмнө зүгийн зарим газруудад айл гэрээр яван тэмцээнийг үзэхийг хориглосон хоригоо хэрхэн биелж байгааг шалгасан байна. Ойрын үед Сомалид гадаадын телевизийн дамжуулалтыг шууд унтрааж эхлэх гэнэ.
Исламын хэт хатуу үзэлтнүүд тус оронд спорт, хөгжим, бүжгийг хориглосон байгаа ба эхнийх нь орон нутгийн хөл бөмбөгийн холбоог түгшээж байна.