УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төслийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан юм. Дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Ганбат танилцуулсан бөгөөд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй тус байнгын хорооны гишүүдийн олонх нь үзжээ. УИХ-ын зарим гишүүд энэ хуулийн төслийг дэмжиснээр Оюутолгойгоос авах татварыг улам хөнгөлсөн болно гэдгийг хэлж байсан юм. Уг хуулийн төслийг эрх баригчид хүчээр батлуулахыг санаархаж байна гэж сөрөг хүчнийхэн эсэргүүцэж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.
Л.ХАЛИУ