
Арваннэгдүгээр сарын 21-нд Рига хотын Maxima худалдааны төвийн дээвэр нуран 54 хүний аминд хүрлээ. Энэ үеэр 40 гаруй хүмүүс гэмтжээ.

«Татарстан» нисэх компанийн Boeing 737-500 онгоц буулт хийж байхдаа сүйрэв. Нийт 50 хүн амиа алдлаа.

Аравдугаар сарын 21-нд Волгоград хотын зорчигчдын автобусыг амиа золиослогч ислам эмэгтэй дэлбэлэв. Зургаан хүн үрэгдэж 55 хүн шархаджээ.

Италийн Лампедуза арлын дэргэд аравдугаар сарын 3-нд 500 дүрвэгсэд явсан завь живлээ.

Есдүгээр сарын 21-ний өдөр, Кенийн нийслэлийн «Уэстгейт» худалдааны төвд исламын дайчид гэмгүй иргэдийг барьцаалав. Худалдааны төв рүү дайран барьцаалагчдыг чөлөөлөх үеэр 67 хүн алагдаж 200 гаруй хүн шархаджээ.

Испанийн Сантьяго-де-Компостела хотын ойролцоо хот хоорондын Мадрид-Ферроль экспресс галт тэрэг замаасаа гарсан осол долдугаар сарын 24-нд гарчээ. Ослоор 77 зорчигч амиа алдан 120 хүн гэмтэл бэртэл авлаа.

Долдугаар сарын 6-нд Канадын Лак-Мегантик хотод нефть ачиж явсан галт тэрэг замаасаа гарчээ. Ослоор бүртгэгдсэн хохирогчдын тоо 47 болжээ.

“Полярных авиалиний” компанийн Ми-8 нисдэг тэрэг ослын буулт хийжээ. Ослоор 24 хүн амиа алдлаа.

Дөрөвдүгээр сарын 26-нд Москва мужийн Димитровын районы Раменск тосгоны № 14 мэдрэлийн эмнэлгийн модон байшин шатаж, 38 хүн амь үрэгджээ.

Дөрөвдүгээр 15-ны өдөр Бостон хотын марафон гүйлтийн үеэр 12 секундын зайтайгаар хоёр дэлбэрэлт гарлаа. Энэ террорын уршгаар гурван хүн амиа алдаж, 260 гаруй хүн шархаджээ.