Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.26-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төслийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулж байна. Энэхүү хуулийн төслийг боловсруулснаар татвараас зугтах явдал багасч, алтны нөөц нэмэгдэн, иргэдийн амжиргааны түвшин нэмэгдэнэ. Жилд 24 орчим тонн алт олборлох боломжтой болно гэх төсөөллийг сайд хийсэн байна. Монгол Улс 2005 онд 24 тонн алт олборлож байсан бол 2012 онд 6 тонн болтлоо буурчээ. Энэ хугацаанд алтны үнэ 6 дахин өсчээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж