
Францын хөдөлмөрийн яам 2018 он гэхэд тэтгэвэрт гарах насыг 60-62 болгоно гэж мэдэгдлээ. Сөрөг хүчин ба үйлдвэрчний эвлэл Засгийн газрын энэ санаачлагыг эсэргүүцэн шүүмжилж байна.
Үйлдвэрчний эвлэл ийм байдлыг байж болохгүй гэж үзэж байгаа бөгөөд харин Засгийн газар нь төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 7,5 хувь болоод байна гэж сануулж байгаа.
Үүний зэрэгцээ Францын хүн амын эрчимтэй хөгшрөлт нь тэтгэвэрийн системын тогтвортой байдлыг хангах боломжинд муугаар нөлөөлж байна. Улсын төсвийн ачааллыг хөгшрөлт нэмэгдүүлж байгаа учраас Европын холбооны зарим орнуудад тэтгэвэрийн насны төвшинг нэмсэн ба үүнийг ч Францад хэрэгжүүлэх болно.