Урлаг, спорт, сурлага, авьяасараа чадвараараа үеийнхнээсээ шилдгээр шалгарсан оюутан, сурагчдыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шалгаруулж, шагнасан юм. Шагнал гардуулах арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогчид болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Оны шилдэг сурагчаар 84-р сургуулийн 9г ангийн Б.Мэнд-Амгалан, 11в ангийн Г.Хурцбилэг, 97-р сургуулийн 11е ангийн М.Ивээлболд, 8в ангийн Б.Номинзул, 102-р сургуулийн 10в ангийн Б.Амартүвшин, 44-р сургуулийн 11ё ангийн О.Отгонням, БЗЦ сургуулийн 11а ангийн Э.Хувьзаяа, Г.Хонгорзул, 111-р сургуулийн 9а ангийн Э.Бямбажав нар шалгарав.
Харин 2013 оны шилдэг оюутнаар “Отгонтэнгэр” их сургуулийн Б.Ган-Эрдэнэ, “Их Засаг” их сургуулийн Э.Жаргал, УБИС-ийн А.Эр-Очир, “Цэцээ гүн дээр сургуулийн Ц.Зоригтбаатар, Хууль сахиулахын их сургуулийн Д.Нямтулга, “Оточ манранба” дээд сургуулийн Н.Эрдэнэжаргал нар шалгарлаа.
Г.ДАРЬ