“Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Х.Түмэнбаярыг энэ сарын эхээр АТГ-аас шалгаж, саатуулсан. Түүнийг ямар үндэслэлээр сэжигтнээр татсан болохыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрөөс тодруулахад “Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Түмэнбаярыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт шалгаж байгаа. Энэхүү хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа тул үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Д.ЖАРГАЛ