Учир юу вэ гэвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байв. Эл асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар цэцийн гишүүнд нэр дэвшигч Д.Солонгод хандан үг хэлэх гэж байгаад “Г.Уянгад хандаж хэлэхэд гэж хэл халтирав. Улмаар алдаагаа засахыг оролдоод бүр халтирав, Ц.Оюунбаатар гишүүн “Юм болгон дээр Г.Уянгыг бодсоор байгаад нэрийг нь андуураад хэлчихлээ” гэдэг юм байна. Чуулганы танхимд суусан гишүүд нирхийтэл инээд алдаж, зарим нэг нь биенээ нударч аваад зөндөө л юм болцгоолоо. Ц.Оюунбаатар гишүүн бүр асуудалд орж гүйцэх нь гэсэн бололтой, Ирээдүйд Г.Уянга гишүүн Цэцийн гишүүн болох болтугай” гэж ерөөгөөд хэлэх үгээ дуусгасан юм.
Шинэ жилийн ганган сюрприз болох шиг болсон шүү.