Иракт санал хураалт эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Иракт санал хураалт эхлэв

Гуравдугаар сарын 7-ны өдрийн ням гаригт Иракийн парламентын сонгуулмйн санал хураалт орон нутгийн цагаар өглөөний 07:00-д эхлэв. Санал хураах байрууд 17:00-д хаалгаа барих юм.  Надаад байгаа иракчууд 17 улсад санал өгч байна. Иракийн 17 сая хүн санал өгөх эрхтэй. Парламентын суудлын төлөө Иракийн Ерөнхий сайд Эури аль-Маликийн “Төр ба хуулийг дэмжих эвсэл”, дэд Ерөнхийлөгч Тарик аль-Хашимийн “Иракийн блок”, имам Муктада аль-Садрын “Иракийн үндэсний эвсэл” ба Курдистаны эх орончидын холбрр болон Курдын ардчилсан нам зэрэг дөрвөн үндсэн намууд өрсөлдөж байна. Парламентын 325 мандатын төлөө 6218 нэр дэвшигч санал авна. Срнгуулийн урьдчилсан дүнг 10-11-нд зарлах ба төгсгөлийн дүн нь гуравдугаар сарын 18-нд гарна. Сонгуулийн өдөр Багдадад ногоон бүсийг гранат харвагчаар буудсанаас гадна хоёр дэлбэрэлт болжээ. Хохиролын талаар мэдээлэл ирээгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж