
Сүүлийн хоёр сарын дотор Лондонд үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэсэн хүмүүсийн тоо хоёр дахин буюу 112 хувиар өсчээ. Оросууд энд тэргүүлж байгаа ба гадаадын худалдан авагчдын 15 хувь нь тэд боллоо гэж Knight Frank гэх консалтингийн компанийн мэдээнд өгүүлсэн байна. “Оросуудын зүгээс гаргасан эрэлт нь британичуудын унасан эрэлтийг бараг нөхсөн байна” хэмээн Knight Frank компанийн элитийн үл хөдлөх хөрөнгө хариуцсан алба мэдэгдэв.
Ер нь бол Лондонд зарагдаж байгаа хоёр байгууламжийн нэгийг гадаадынхан худалдан авч байна. Европын зах зээлийн өөрчлөлтөөр рублийн ханш чангарсан нь Орос ба хуучин Зөвлөлтийн орон зайн шинэ улс орнуудын худалдан авагчдыг Лондоны зах зээлд сонирхолтой болгож байна.
Гэтэл Лондоны төвд байрны үнэ сүүлийн 14 сарын дотор зогсолтгүй өсч байна. Өнөөдөр төвийн байр байшингийн үнэ өнгөрсөн оны гуравдугаар сарынхаас 23 хувиар нэмэгдсэн байна. Сүүлийн саруудад Мэйфэа, Кенсингтон ба Найстбриж дүүргүүдэд үнэ өндөр болж хагас жилийн дотор 14 хувиар нэмэгджээ.