Xуучин орон сууцны үнэ ханшийг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

Xуучин орон сууцны үнэ ханшийг танилцуулж байна

Чойбалсан хотод сүүлийн жилүүдэд орон сууцны хэд хэдэн бичил хороолол, барилгууд сүндэрлэн босоод байгаа.

Засгийн газрын 100 мянган орон сууц хөтөлбөрийн хүрээнд цаашид ч орон сууцны барилгууд нэмэгдэж баригдсаар байх төлөвтөй. Шинэ байрны нийлүүлэлт нэмэгдэхийн зэргэцээ хуучин орон сууцнуудын эрэлт ч буурахгүй байгаа юм.

Бид энэ удаа Чойбалсан хотын хуучин орон сууцны зах зээлийн үнэ ханшийг баг тус бүрээр нь ангилан танилцуулж байна.

Баг

Орон сууцны хороолол

1
ӨРӨӨ

2
ӨРӨӨ

3
ӨРӨӨ

1

Бунхан

23-25
сая

27-33
сая

47-50
сая

6

19-25-р байр

40-42
сая

60-62
сая

71-75
сая

Уурхайн байр, Сүхжин

33-36
сая

45-50
сая

55-60
сая

7

10 мянгат

40-43
сая

65-69
сая

75-80
сая

Бумбат

35-40
сая

47-48
сая

61-65
сая

8

Төмөр зам

20-24
сая

27-30
сая

38-40
сая

9

1-11-р байр

35-39
сая

50-52
сая

68-72
сая

12-17-р байр

37-40
сая

62-65
сая

72-75
сая

10

26,27, 49-р байр

38-40
сая

55-62
сая

65-70
сая


Хэрлэн сумын 7-р баг буюу “Арван мянгат” хорооллын орон сууцнууд зах зээл дээр хамгийн өндөр үнээр худалдаалагдаж байна. Түүнчлэн 1980-аад оноос хойш баригдсан тоосгон барилгуудын үнэ ханш угсармалаасаа бага зэрэг өндөр байгаа юм.

Иргэдийн дунд хоёр өрөө байрны эрэлт хамгийн их байдаг. Тэгвэл Арван мянгатын 2 өрөө байр хамгийн үнэтэй нь буюу 65-69 сая төгрөг хүрч байна. Харин Төмөр замд 30 сая орчим төгрөгийн үнэтэй байгаа ажээ.

Эх сурвалж: www.dornodbiz.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж