
Тус хуралдаанаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг улираан сонгох тухай Ардчилсан намын бүлгээс гаргасан саналыг хэлэлцэн олонхи гишүүн дэмжиж, түүнийг нь тоологч залуу “Найман гишүүн дэмжлээ” гэж тоолсонд Н.Батбаяр сайд уурлаж “Яахаараа найм байдаг юм. Ц.Нямдорж гишүүн, Д.Ганбат нар дэмжиж байгаа. Тэдний саналыг оруулж тоол. Энэ нөхөр чинь ерөөсөө санал тоолж мэддэггүй нөхөр байна. Ажилдаа тэнцэхгүй байна” гэж агсардаг юм байна. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Ганбат нар нь байхгүй, гараад явчихсан хойгуур нь санал хурааж байхад тэднийг дэмжиж байна гэж тоолох нь угаасаа хууль зөрчсөн хэрэг. Гэтэл Н.Батбаяр сайд зад загнасаар хоёр санал нэмүүлж байх жишээтэй.
Яг үнэндээ хоёр санал илүү байлаа гээд Б.Гарамгайбаатар гишүүнийг дарга болоход гавьяа болох уу. Үгүй шүү дээ. Ялих шалихгүй юмаар зусардаж хөөдсөн нэрээ улам ч хөөрхий болгох юм даа, сайд Н.Батбаяр.