1. Эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан шинжилгээний хавсралттай дэвтэртэй байх
2. Хүнсний бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулан дүгнэлт гаргуулсан байх
3. Хөдөлмөр хамгааллын хувцсыг бүрэн хэрэглэж, жигд нэг өнгөтэй байх /малгай, хормогч, халад, фудволк/
4. Хавчаар, нэг удаагийн хүнсний бээлий тогтмол хэрэглэх
5. Тухайн бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулсан байх /хугацаа дуусаагүй бичигтэй байх/
6. Гадаад болон дотоод орчинд хогийн сав байрлуулж, түүнд уут хийсэн байх
7. Өндөг, Мах махан бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрийн лангуугаар худалдаалах
8. Гэмтэж чанараа алдсан хадгалах хугацаа дууссан, чанарын баталгаа, шинжилгээний дүгнэлт бичигүй, гарал үүсэл тодорхойгүй бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах, худалдаалахыг хориглоно.
ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ:
12.1.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна.
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ:
5.1.2.хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцах;
12.4.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго дараах мэдээллийг агуулсан байна:
12.4.1.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр;
12.4.2.үйлдвэрлэгчийн нэр, хаяг;
12.4.3.хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар;
12.4.4.үйлдвэрлэсэн он, сар, өдөр;
12.4.5.хадгалах хугацаа, эсхүл хэрэглэж дуусах хугацаа;
12.4.6.хадгалах нөхцөл;
12.4.7.тэжээллэг чанар, орц, найрлага;
12.4.8.хэрэглэх арга;
12.4.9.гаж нөлөө, хориглох заалт
Шинэ жилийн баяр, Цагаан сарын баяраар хүнсний бүтээгдэхүүн худалдан авч буй иргэдэд өгөх зөвлөмж
Гэмтэж чанараа алдсан хадгалах хугацаа дууссан, чанарын баталгаа, шинжилгээний дүгнэлт бичигүй, гарал үүсэл тодорхойгүй бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх,
ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬ:
15 дугаар зүйл.Хүнсний аюулгүй байдлыг хангахад үзүүлэх хэрэглэгчийн дэмжлэг
15.1.Хэрэглэгч дараах оролцоогоор хүнсний чанар, эрүүл ахуй, хангамж, хүртээмжийг хангах үйл ажиллагааг дэмжинэ:
15.1.1.гарал үүсэл нь тодорхой, баталгаатай хүнс сонгон хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалах;
15.1.2.нас, хүйс, эрүүл мэнд, хөдөлмөр, байгаль, цаг уурын нөхцөлд тохируулан өөрийн бие махбодид зайлшгүй шаардлагатай шим тэжээллэг бодисыг зохистой харьцаагаар агуулсан хүнс хэрэглэх талаар мэдлэг олж авах, арга барил эзэмших;
15.1.3.хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалах, бэлтгэх, боловсруулах, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хоол хүнснээс шалтгаалах өвчлөлөөс сэргийлэх зөв дадалд хэвшүүлэх.