"Намайг Амараа гэдэг" рекламаараа монголчуудтай эчнээ танил болсон жүжигчин Б.Амарсайхан Холливудыг зорихоор болсон сураг байна. Тэрбээр Холливудын нэгэн агентлагтай гэрээ байгуулсан гэх мэдээлэл гарах боллоо. Монголын чадварлаг залуу жүжигчдийн нэг тэрбээр "Боолын гэрээ", "Бодлын хулгай", "Удирдагч" зэрэг кинонд тоглосон. Мэргэжилт нэгт нь түүнийг хамт ажиллахад урамтай, сайн жүжигчин хэмээн үнэлдэг. Ийнхүү Монголын нэгэн залуу Холливудад тоогдож, дэлхийн од болохоор эргэлт буцалтгүй шийдсэн бололтой.
О.САР