
“Монголын залуучуудын холбоо”, “Төмөр замын аялал жуулчлалын товчоо”-той хамтран шинэ оны анхны “Нар харах” ёслолыг зохион байгуулах гэж буй. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамрын арга хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилгоор уг ёслолыг зохион байгуулж байгаа ажээ.
Аялал 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө 05:00 цагт төмөр замын өртөөн дээрээс хөдлөөд улаанбаатар хотоо зүүн өмнө зүгрүү 95 км Хангай өртөөнд хүрэх гэнэ. Нар харах ёслолд явах тусгай үүрийн вангон ердөө 108 хүний багтаамжтай аж.
Мөн тус аялалд өглөөний цай, урлагийн тоглолт галын наадам уралдаант хөгжөөнт тэмцээн зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүд багтжээ.
Э.ТЭКҮ