Агаарын бохирдол, эрчим хүчний зардлыг бууруулна

Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдол, эрчим хүчний зардлыг бууруулна

Агаарын бохирдол, эрчим хүчний зардлыг
хонины ноосон дулаалга бууруулна

Өнөөдөр дэлхийн чиг хандлага хаашаа явна вэ?Бүгд лбайгаль дэлхийдээ ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, бие биендээ ээлтэй шийдлийг сонгож байна.

Европын барилгын технологи ч мөн адил “Писсив хаус” буюу дулаан алдагдалгүй байшинд анхаарлаа хандуулж байна. Учир нь дулааны алдагдалгүй болсноор эрчим хүчинд зарцуулах зардал ихээр хэмнэгдэж, агаарын бохирдол буурах нь тодорхой. Энэхүү байшингийн энергийн зарцуулалт нь ердийн шинэ барилгатай харьцуулахад 90 хувиар бага бөгөөд 1м2-ыг халаахад шаардлагатай энерги нь 15 киловат байдаг аж.

Энэхүү “Пассив хаус”-ын гол бүрэлдэхүүнд дулааны алдагдалгүй байшингийн цонх,сайн чанарын дулаалга, дулаан солилцуурын аппарат, агаар нэвтрүүлэхгүй байдал болон дулаалгын материалын хооронд зай завсар гаргахгүй байх нь  гол үүрэг гүйцэтгэж, дулааны алдагдалгүй болгож байна.Дулаалгандаа тэд хонины ноосыг сонгодог бөгөөд энэ нь  чийгболон галд онцгой тэсвэртэй, шингээлт болон агаар нэвтрүүлэлтийн төгс орчинг бий болгодог аж.

Ердийн байшин болон дулааны алдагдалгүй байшингийн харьцуулалт

Дэлхий даяар баригдсан дулааны алдагдалгүй байшингийн тоо  ойролцоогоор 20,000-д хүрээд байна. Бага эрчим хүчний зарцуулалттай байшин нь дулааны эх үүсвэрээ хаанаас ч авсан ердийн байшинтай харьцуулахад технологи, барилгын бүтээгдэхүүний хувьд эрчим хүчийг бага зарцуулдаг.

Монголчууд бидэнд ч энэ чиг хандлага, хөгжил, дэвшилтэй хамт явах боломж байна. Саяхан  байгуулагдсан “Дулаан гэр” төслийн хамт олон  дээр дурдсантай ижил технологиордулаалга үйлдвэрлэх болсон байна. Европын оронд хэрэглэж байгаа шиг “дулаан гэр” бүтээх бүхий л боломж, бололцоо, түүхий эдийн нөөц бидэнд  байна. Сүүлийн таван жилийн дунджаар монгол улс жилд хонины 20,000  тонн ноос бэлтгэсэн бөгөөд  2014 ондашиглалтанд оруулах төслийн багийн үйлдвэр нь нийт ноосны 15 хувь буюу жилд 3 мянган тонн  хонины ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм байна.  Энэхүү дулаалгыгтэднээс гадна хөдөө  орон нутгийн  ноос угаах үйлдвэрүүд ч өөрийн боломжинд түшиглэн байгуулж, цаашлаадимпортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн гаргах боломж байгаад үйлдвэрлэгчид төдийгүй төр засгийнхан талархалтай хандаж байна. Учир нь энэхүү дулаалгаар дан ганц монгол гэрийг бус Канад хаус, гэр хорооллын байшин цаашлаад барилгын дулаалгыг шийдэх бүрэн боломжтой бөгөөд энэхүү материал нь  шилэн хөвөн, эрдэс хөвөнтэй харьцуулахад эрүүл мэндэд хоргүй, үнийн хувьд хямд.

Монгол гэрт хийх шинэ дулаалга энгийн эсгийнээс юугаараа ялгаатай юм бол гэж Та бодож магад. Хонины ноосон шинэ дулаалга нь 2 давхар эсгий гэрээс 5 дахин дулаан хадгалах чадвартай.Учир нь дулаалгынматериал нягт агааргүй байх тусмаа дулаанаа хурдан алддаг, харин сийрэг хөвсгөр байвал дулаан алдалт бага байдаг байна. Учир нь агаар нь өөрөө дулааныг тусгаарладаг аж.

Онцлон өгүүлэхэд, дэлхийн шилдэг технологийг ашиглан хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэн, хэрэглээнд нэвтрүүлэх уг төсөл хэрэгжсэнээр нүүрсний хэрэглээ багасч,тэр хирээр агаарын бохирдол буурах, монгол хонины ноосны эрэлт ихсэж, малчдын орлого, ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьжиргаанд өөрийн хувь нэмэрээ оруулах нь сайшаалтай. Энэхүү дулаалгын материал ашиглан хийсэн гэрийн загварыг төслийн багийнхан  тун удахгүй Чингисийн талбайд олон нийтэд танилцуулах юм байна. 

Ш.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж