МУИС-ийн экс захирлын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

МУИС-ийн экс захирлын хэргийг шүүхэд шилжүүлжээ

МУИС-ын харъяа Худалдааны сургуулийн захирал асан Б.Жавхлантөгс нарын 54 холбогдогчтой авлигын хэргийг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ.

Б.Жавхлантөгс нар нь тус сургуулийн оюутнуудаас удаа дараагийн үйлдлээр дүнг нь засч өгч, хээл хахууль авч байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Энэ хэргийн шүүх хурал өнгөрсөн тавдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

МУИС-ын харъяа Худалдааны сургуулийн захирал, багш, ажилтнуудыг шүүх хурал хараахан товлогдоогүй байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж