Чийглэг хөвсгөр ванилла бялуу

Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

Чийглэг хөвсгөр ванилла бялуу

Чийглэг хөвсгөр ванилла бялуу (Chocolate
Modeling)


Орц.

Гурил 390 гр ( шигших )
Хөөлгөгч (Baking Powder) 15 гр
Давс 2 гр
Масло 226 гр ( өрөөний хэмд байх)
Элсэн чихэр 450 гр
Ванилла ( Vanilla Extract) 1 амны том халбага
Өндөгний цагаан 7 ш (том өндөг өрөөний хэмд)
Сүү 1 аяга ( өрөөний хэмд)

1.
Масло, сахар 2оо 5 минут миксердэнэ.

2.
Гурил дээрээ давс, хөөлгөгч 3аа хольж хутгана.


3.
Өндөгний цагаан дээрээ сүү, ванилла 2оо хийж бага зэрэг хутгана.


4.
Тэгээд миксердсэн масло дээрээ гурил, сүүтэй хольцоо ээлж ээлжээр 3 хувааж
хийнгээ миксердэнэ.

Тэгээд
зуурмаг маань бэлэн болно. 2 хэвэндээ хувааж хийгээд 180С д 25-30 минут
болгоно. Гаргахаасаа өмнө шалгахаа мартваа бас хэвээ тослоод ёроолд нь калькан
цаасаа дэвсээд дахин тосолвол амархан сална. 

Эх сурвалж: http://www.sweetkitchen.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж