“Учиртай гурван толгой”-н аз жаргалтай төгсгөл

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

“Учиртай гурван толгой”-н аз жаргалтай төгсгөл

Дуурь бүжгийн эрдмийн театрт өчигдөр үдэш цуутай Хоролмаагийн төрсөн өдрөөр “Учиртай гурван толгой” дуурийг тоглолоо. Монгол Улсын гавьяат жүжигчин В.Сүрэнхорлоогийн амьдрал уран бүтээлийн 5 гаруй жилийн түүх нь тайзны урлагтай салшгүй холбоотой юм. Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүрээр олонд танигдсан В.Сүрэнхорлоогийн 90 насны ойд зориулан өчигдөр тус дуурийг дахин тогложээ. “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийг 1942 онд дуурь болгон шинэчлэн тавьж Юндэнд А.Цэрэндэндэв, Насалмаад Ө.Рэнцэнноров, Хоролмаад В.Сүрэнхорлоо нар дуулж байжээ. Тэрээр Хоролмаагийн дүрд 20 гаруй жил олон зуун удаа тоглохдоо 10 гаруй Юндэнтэй хамтран дуулжээ. В.Сүрэнхорлоо Хоролмаагийн дүрийг бүтээхдээ нарийн судалгаа хийж, дуу хоолой намбалаг төрх, ширүүн бөгөөд сэргэлэн харц, ганган Хоролмааг бүтээдэг байв. В.Сүрэнхорлоо нь М.Найдалмаа, Б.Цэцгээ  гээд үе үеийн Хоролмаад өөрийн  дүрийг өвлүүлж үлдээсэн цуутай Хоролмаануудыг нэг юм. Гурван бүлэг, таван үзэгдэлт “Учиртай гурван толгой” дуурийг энэ удаад удирдаач Н.Туулайхүү удирдан сифони найрал хөгжимчид тоглож, гол дүр Нансалмаад меццо сопрано Ардын жүжигчин А.Долгор, Хоролмаад В.Сүрэнхорлоогийн шавь сопрано гавьяат жүжигчин Б.Цэцгээ, Балганд басс Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, худалдаачин баритон Ц.Баттөр, уртын дуучин Б.Батболд, хуурч Ц.Мөнхболд, бүүвэйч меццо сопрано Ц.Ерөө, ард өвгөн баритон М.Амарсанаа, замын тосуул басс, тенор Р.Батболд, Г.Шижирболд, согтуу ноён басс Ч.Чинзориг, Балганы дагуул А.Сайнбаяр, Э.Амартүвшин, Ч.Чинзориг, Э.Бумхүү, Г.Шижирболд, Б.Алтанхуяг, Хятад Б.Одонтунгалаг, З.Тунгалаг, Юндэнгийн дагуул Д.Баасанжаргал, Э.Мөнх-Эрдэнэ нар тус тус тоглов.
Нэгдүгээр үзэгдэл эхлэхэд хөдөө тал нутаг, гол чимээгүйхэн мяралзан, үдэш орой болж эх хүний бүүвэйн дуу уянгална. Сэтгэлт хос Юндэн Нансалмаа хоёр болзон уулзаж, бие биендээ үнэнч хайр сэтгэлээ илэрхийлнэ. Тэр хоёр эхийнхээ гар дээр бүйвээлэгдэх бчцхан хүүг өхөөрдөн хэсэг зогсоод явна. Тэнгэрт мичмд түгэн хэдийнээ үдэш болжээ. Дурлалт хосууд одод түгсэн шөнийн нам гүмд зугаацан
“Ижил хоёр шувуу шиг
Ижилдэн хоёулаа суух” тухай ярилцаад Юндэн хот хүрээ орж хуримын юмаа төхөөрхөөр явах болно. Үүр хаяарч нутгийн ардууд анд мордон алс одож буй Юндэнг гаргаж өгхөөр цуглацгаана. Юндэнд дурласан нутгийн бүсгүй Хоролмаа ирж  Нансалмааг хараад атаархах сэтгэлд автан хорон муу санаа өвөрлөдөг. Нансалмаа амраг хүүгээ алсын замд нь үдэхдээ тэвчээртэй хүлээхээ андгайлан  алчуур бэлэглэн үлддэг. Авд мордоод олз ч үгүй омогтой яваа Балган дээр Хоролмаа гүйж очин амдан уулзаж уур уцаараа дарах сайхан боломж байгаа тухай ярин сэтгэлийг нь сэргээнэ. Хоролмаа өөрийн санааг хэрэгжүүлэн Насалмааг Юндэнгээс салгахын тулд Балганд ийнхүү хэлдэг. Балган зарц нартаа Насалмааг авчрах тушаал буулгаснаар хүчинд автсан хөөрхий бүсгүй ирнэ. Нансалмаа Балганд амраг хүүтэй түүндээ үнэнч хүлээнэ гэдгээ хэлдэг ч түүний гоо үзэсгэлэнд мансуурсан Балган Хоролмаагийн зөвлөснөөр эрх ямбаараа далайлган хүчээр гэрийн зүг авч одно.
Хоёрдугаар үзэгдэл Балганы өргөөнөө эхэлнэ. Балган бол нутагтаа зартай баяны хүү ажээ. Хүний эрхэнд орсон хөөрхий Нансалмааг ордны эхнэр, хатад элдэв чимэг, баялагаар хууран тайтгаруулах гэж оролдоно. Гэрийн гадаа танил дуу сонсогдоход Нансалмаа Юндэнг хэмээн хаалгаа нээхийг гуйдаг ч хүрээнээс ирсэн панзчинг хараад урам нь хугарна. Хуладаа дуусан хүүхнүүд гарсан хойгуур Нансалмаа панзчингаас Юндэнг сурагладаг. Панзчин уулзаж байлаа хэмээн худлаа хэлсэнд итгэсэн Нансалмаа хэл хүргэн хурдан ирж авруулхыг хүсэн сувдан ээмгээ шанд нь өгдөг. Худал хэлж хишиг хүртсэн панзчтг гаран одно. Тэр үед Балган өргөөнд морилон Нансалмааг эхнэрээ болхыг гуйхад бүсгүй хутгыг сэм сугалан өөрийгөө хөнөөхийг завдсан ч Балган амжиж шүүрэн хүүхэн сөхрөн унана.
Юндэнгийн нутгийн захад Хоролмааг усанд явах хооронд Юндэнг тосон хорлох даалгавар авсан Балганы хоёр Барлаг гарч ирэн гуравдугаар үзэгдэл өрнөнө. Тэд Юндэнг алсын аянаас ирхэд идээ будаа дэлгэн, тосож уулзан, хууран суулгаад сэм хүч хэрэглэн цочиж унагаад зугтан одоцгооно. Энэ үед хувинтай усаа барьсаар харьж явсан Хоролмаа муужран унасан Юндэнг харан гүйн очин сэргээнэ. Юндэн сэргээх Хоролмааг харан цочин гайххад сүйт бүсгүй нь сэтгэ хувиран баян ноёны эхнэр болж байгаа түүнийг орхин өөрэй нь гэрлэхийг Хоролмаа гуйдаг гэртээ аргалан оруулаад “Минийх боллоо” хэмээн баярлан дуу алдана.

Дөрөвдүгээр үзэгдэл Балган ноёны хашаанд үргэлжилнэ. Хуриманд уригдсан зочид гэрт орхыг Бар\лган урина. Ноёд баячуудын эхнэр Наснсалмааг хуримд бэлтгэн эхнэр дээлээр гоён элдэв чимэг зүүлгэсээр гарч ирнэ. Хөөрхий бүсгүй хайртай амрагаа хүлээн гэгэлзсэн сэтгэлээр гэргий болох хүсэлгүйгээ учирлавч тэдэн дундаас хэн ч эс ойлгоно. Юндэн хайртай бүсгүйгээ эрэн Балганы ордонд ирэхэд Нансалмаа ордны тагт дээрээс алсыг ширтэн, амраг хүүгээ сангалзан, гунигын дуу аялахыг харан түүнтнй уулзан үдэш хэсэг нөхдийн хамт ирэн найр хавтгайрахад сэм оргуулхаар тохиролцон явдагч тэдний яриаг найранд ирж явсан Хоролмаа санамсаргүй сонссон ч уурлан баярлан Балганд болох бүгдийг тоочин хэлнэ. Орой Юндэнг нөхдийн хамт ирэхэд Балган тэднийг оргуулах гэж байхад нь отон барьж шоронд хорино. Зочид найранд эргэн ороход Хоролмаа шоронгийн хуягыг архиар шахан согтоон түлхүүрийг сэм аван Юндэнг нөхдийнх нь хамт суллан өөрийн сэтгэлээ илчилдэг ч Юндэн хайртай бүсгүйгээ аврахын төлөө эцсээ хүртэл эзэн ноёнтой тэмцэхээ хэлдэг.

Хөдөө талд тавдугаар үзэгдэл эхэлнэ. Юндэн нутгийн ардуудтай нэгдэн харгис Балгантай тэмцэхээр хүлээн зогсоно. Гэтэл нутгийн нэгэн өвгөн ирж хөөрхий бүсгүйг Балганыхан хайн хөөж явааг хэлнэ. Удалгүй оргон гарсан Нансалмаа ирж харгис ноёноос аврахыг хүснэ. Юндэн амраг бүсгүйгээ нууна. Балган ноён дагуулуудын хамт ирж оргодол бүсгүйг гаргаж өгхийг шаардан зарлиг дагахгүй бол толгойг нь тасдана гэж сүрдүүлдэгч дарлалд зовсон ардууд түүнд бууж өгөлгүй тэмцэлдэн ялан дийлнэ. Хоролмаа жаргах замд нь саад болсон нансалмааг хорлохоор хутга барин дайрдаг ч Юндэн амжиж амраг хүүхнээ аврана. Хайрт Нансалмаагаа харгис ноёны гараас аварсан Юндэн хотлыг доргиосон найр хийн, баяр хөөр өрнөн дуурь аз жаргалтай төгсөнө.
Тус дуурийн тайз засал үнэхээр гайхалтай байсан. Гурван бүлэг, таван үзэгдэлт дуурь ч тоглолт дундуур нь хүртэл тайз солигдон, найман тайзаар дуурийг амилуулдаг. Яг л тухайн үед очсон мэт тайз, хувцас, жижиг хэрэгсэл гээд бүгд гоё байсан. Монгол дууриас, монгол орчноо, сонгодог хөгжимтэй нь цогцоор нь мэдрээд гарахад сайхан байлаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж