Үслэг эдлэлд дургүй “болжмор”-ууд

Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

Үслэг эдлэлд дургүй “болжмор”-ууд

Монгол Улсад анх удаа дөрвөн ихэр хүүхэд төрсөн нь ойрд сонсогдоогүй сайхан  үйл явдал байлаа.  Болжморууд ч энэ сайхан мэдээг зүгээр өнгөрөөсөнгүй. Хорвоод мэндэлсэн дөрвөн ихэр эрүүл саруул, Эх нялхаст хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Тэднийг гэсэн монголчуудын сайхан сэтгэлийн бэлэг ар араасаа хөвөрч эхэлжээ.
 
Ихрүүдийн талаар болжморууд хэрхэн жиргэж байсныг энд сонирхуулья. Тухайлбал, Д.ГАНЗОРИГ ‏@DGanzorig. Цагаан хэл ам тусчих вий дээ 4 ихэр маань хэл амнаас хол байг гэснийг Цахим болжмор миний бие онцолж байна.
 
Дууч болжморуудын анхаарлыг татсан бас нэгэн асуудал Дархан-Уул аймгийн АН-ын гишүүдийн зарласан өлсгөлөн зогссон явдал.  Ашгүй дээ баяр  болж байхад өлсөөд сууж байдаг гэж ирээд зарим болжмор санаа тавьсан бол зарим нь улстөржсөн тэмцэлээ болимоор юм гэж хэмээн “жив, жив” хийжээ. Наба ‏@Naranbaatarl. 4 едрийн дараа өлсгөлөн зогслоо. Дарханы АН-г ирэх оны 3 сард сонгуулиар бүрдүүлнэ.Генсек @tvdaria хатан ухаан гаргалаа.

 -Батчимэг Мигэддорж ‏@mbatchimeg. @Naranbaatarl @tvdaria Баяр хүргэе. Их амжилт хүсье.

-П.М ‏@pmardai. @Naranbaatarl та нар миа бна 90 он шиг огцруулж бэ салах бсын. . Ах нараасаа туршлага судлахгүй.

Үүнтэй зэрэгцээд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй Засгийн газрын хоёр сайдыг огцруулах асуудалд сошиал ертөнцийн болжморууд анхаарлаа хандуулж эхлэв.

-Л.Тэмүүжин ‏@ltemuujin. УИХ-ын чуулганыг үзлээ! Үнэн ЧАВГАНЦ наасан! Хайран ч цаг хугацаа,хайран ч нэр хүнд! Хэрэгтэй толгойг ЗӨВ зүйлд хэрэглээсэй

-УИХ-ын гишүүд "Тамын тогооны үлгэр" шиг загнаж,тогтворгүй төрийг хүсээд байхаар гадны хөрөнгө оруулагчид орж ирэхгүй гэдэг нь ойлгомжтой!

Chuluunbileg ‏@OChuluunbileg. Парламентийн гишүүдийг 5 минутаас илүү ярьвал асуудлаа мэдэхгүй далийдаг аж: Учир нь үргэлж 5 минутаар ярьсаар байгаад 🙂

-Бурхан А. Баярхүү @bayarkuu. Зайлшгүй огцруулах сайд нар: Н.Батбаяр, Х.Баттулга, А.Гансүх, Д.Ганхуяг, Н.Удвал, Ч.Улаан. Эдгээр нөхдийг хөөж явуулбал Монгол төр ариусна!

Энэ өдрийн жиргээчдийн бас нэгэн онцлох сэдэв нь үслэг эдлэлийн гоёл байлаа. Булга, шиншила, туулай, үнэг зэрэг үслэл эдлэлээр гангарах хэрэгтэй гэж жиргэх нэгэн байхад эсэргүүцэх болжморууд ч цөөнгүй.

Daisy (artist) ‏@DaisyTnt.  Булга л өмсөхгүй бол гундуухан харагддаг гэжээн шоо.тэгж бодохгүй бн.одоо бол бүүр ч хамгийн бүдүүлэг хүмүүсийн гангараа гэжугаа..

-P.Anujin @anu_khatan. Usen edlel shuumjilj,an amytniig orovdood bgaa bol mahnaas bas garah yostoi shy!!!!

-Од-хан Ханзаяа ‏@Myangantsetseg. За хүүхнүүд минь Шуба өмсчөөөл цагаан хоол,бясалгал,нүгэл буян нтр гэж битий л яриарай даа :-))

Өчигдөр дэлгүүрүүдийн лангуун дээр талх, боорцог ховор байсан гэнэ. Учир нь талх чихэр компанийхан шинэ жилийн баяр тэмдэглэж байгаа учраас талх ховорын бараан орчихоод байгааг боов, талханд дуртай нэгэн болжмор  дуулгав -Mr. Citizen ‏@NinjbatL. Сая дэлгүүрт ортол талх, боорцог байдаггүй. Асуутал ""Талх, чихэр" ХК өнөөдөр ёолктой гэсэн" гэнээ. АПУ ёолкдоход архинууд нь байж л бдаг.

 Мэдээж шоглол нь хэтэрсэн ч шинэ жилийн баяраа архигүй тэмдэглэх нь илүү үр дүнтэй. Нэг долоо хоногийн дотор 27 хүн осгож амь насаа алсдан нь архинаас болсон гэж цагдаагийхан мэдэгдэж байгаа юм. Жиргээчдийн хэлснээр АПУ-ийхнийг шинэ жилд нь оруулж, архийг багасгахсан. Даваа гаригт болсон Бөртэ чоно-2013 наадам архийг биш цагаан идээ тэр дундаа таргийг сонгож баярласан гэсэн шүү. Спортынхон үргэлж хүн бүхэнд үлгэр болж байдгийн адил энэ удаад ч шинэ жилээ архигүй тэмдэглэж үлгэрлэсэн талаар жиргээчид онцолж байсан юм.

Элдэв янзын асуудлаар ам хуурайгүй жиргэсэн дууч болжморуудын жиргээг тоймлон сонирхуулахад нэг иймэрхүү.

Цахим БОЛЖМОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж