Таван мянган torrent-чид шүүхэд дуудагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Таван мянган torrent-чид шүүхэд дуудагдлаа

Саяхан 5000 гаруй BitTorrent хэрэглэгчийг Колумбын шүүхэд дуудсан хэрэг гарлаа. Энэ нь оюуны өмчийн талаарх хуулийг баримталж явагдаж байгаа хамгийн том үйл явдал болж байгаа гэнэ.

Гэхдээ энд чухам хэн гэдэг, ямар хүнийг авчирснаа мэдэхгүй байгаа бөгөөд гагцхүү IP хаягийн мэдээллээр шүүхэд дуудсан байна. Энэ долоо хоногтоо багтааж ISP–аас нь тухайн хэрэглэгчдийн нэрсийг нь авахаар төлөвлөөд байгаа юм байна. Тэдгээр хүмүүст өмнө нь 1500 ам.долларын торгууль ногдуулж холбогдох хаягаар нь хүргүүлсэн боловч ямар ч төлбөр төлөөгүй учир эцсийн арга хэмжээгээ ийнхүү авч байгаа аж.

Энэ жилийн Оскарын эзэн болсон “Hurt Locker” кино албан ёсоор АНУ-д нээлтээ хийгээгүй байхад нь интернетээр цацагдсан юм. Гэвч амжилттайгаар Академийн дээд шагнал хүртэж чадсан. Хэдий тийм боловч энэхүү явдал нь киноны борлуулалтад 17 сая ам.долларын алдагдал учруулсан гэж үзсэн байна.

Эх сурвалж: www.sanakae.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж