Ионсей эмнэлгийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

Ионсей эмнэлгийг хаажээ

Анх БНСУ-ын хөрөнгө оруулалтаар Ионсей-Монголд нэрээр үүд хаалгаа нээж байсан Ионсей эмнэлгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хаах шийдвэр гаргасан байна. Чухам юуны учраас хэдий хэр хугацаагаар хаасан талаар тодорхой мэдээлэл одоогоор алга байна. Эмнэлгийг хааснаас болж эмч мэргэжилтнүүд шинэ он гартал түр хугацаагаар амрахаас аргагүйд хүрчээ. Эмнэлгийн удирдлагуудаас энэ талын тайлбар хэлэхийг хүсэхгүй байгаа бөгөөд “2014 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл ажиллахгүй” гэдгээс өөр мэдээлэл хэлсэнгүй.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж