Иргэний нисэхийнхэн төлөвлөгөө биелүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

Иргэний нисэхийнхэн төлөвлөгөө биелүүлжээ

Иргэний нисэхийн салбарынхан улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөгөө он дуусахаас өмнө давуулан биелүүлж, шинэ оноо амжилт бүтээл дүүрэн угтаж байна. Улиран одож буй 2013 он иргэний нийсэхийн салбарт түүхэн шинэ хуудсуудыг нээсэн байна. Тус салбарт 2020 хүртэл баримтлах бодлогоо тодорхойлон төрийн эрх барих дээд байгууллагаар батлуулжээ. Мөн салбарын хөгжил, шинэчлэлд шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэн түүхэн бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар иргэний нисэхийн хамт олон улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөг 102 хувиар давуулан биелүүлээд байна. Хэдийгээр он гарахад цөөхөн хоног үлдсэн хэдий ч үлдэж буй хугацаанд улсад төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхээр хүч бололцоогоо дайчлан ажиллаж байгаа юм байна.

Д.ЦЭЦЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж