Барилгын салбарт ажиллагсадыг бүртгэлжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

Барилгын салбарт ажиллагсадыг бүртгэлжүүлнэ

Барилгын салбарынхан улирлын хамааралтайгаар ажилладаг бөгөөд энэ хэрээр ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллаж чаддаггүй. Тиймээс энэ салбарт ажиллагсадын шинэчилсэн бүртгэлийг Барилгын хөгжлийн төвөөс хийхээр болжээ. Ингэхдээ бүртгэлийг ирэх оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хийх бөгөөд барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд ажилтнуудаа энэ хугацаанд амжиж Барилгын хөгжлийн төвд хандан бүртгүүлэх хэрэгтэй юм байна. Инженер, техникчдийг ийнхүү бүртгэлжүүлэх болсон нь ажилтнууд хариуцсан ажлаа бүрэн дуусгадаггүй, аливаа дутагдал гарсан тохиолдолд эргэн хариуцлага тооцох боломжгүй байдгаас үүдэлтэй ажээ. Энэ байдлыг засч, дараа хүлээлгэх хариуцлага, барилгын ажлын үр дүнг сайжруулахад уг шинэчилсэн бүртгэл ач холбогдолтой талаар албаныхан хэллээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж