Дандаа ийм байгаарай, гишүүд ээ

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

Дандаа ийм байгаарай, гишүүд ээ

УИХ-ын эрхэм гишүүд өнөөдөр хуралдаа маш идэвхитэй суув. Тодруулж хэлбэл, сүүлийн хэдэн сар бүрдээгүй ирцтэйгээр буюу 65 гишүүнтэйгээр өнөөдрийн хуралдаан үргэлжлэв. Б.Наранхүү, Ш.Түвдэндорж гээд үзэгдэж харагддаггүй гишүүд ч нилээд иржээ. 

Сүүлийн үед ирц хүрэхгүй, байнгын хороо, чуулганы хуралдаанаа хуралдуулж чадахгүй хэмээн шүүмжлүүлж, арга ядахдаа хуруугаа бүртгүүлэхдээ тулаад буй парламентын танхим өнөөдөр л нэг өнөр бүлээрээ цуглахад ойртож байгаа нь энэ. Дандаа ийм ирцтэй байдаг бол ч УИХ-ын дарга толгойгоо өвтгөж, гишүүдийнхээ хуруу, гарыг тоолж суух ямар шаардлага байх билээ. 

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж