Монгол Улсаас гадаадад амьдарч, ажиллаж буй иргэд бусдын гарт амиа алдсан хэрэг сүүлийн жилүүдэд гарах болсон нь Монголчуудын сэтгэлийг эмзэглүүлсэн мэдээллийн нэг болоод байна. Саяхан Малайз улсад монгол эмэгтэй гадны нөлөөтэй нас барсан талаарх таагүй мэдээлэл ирсэн. Энэ нь тус улсад манай улсын иргэн гэмт хэргийн золиос болж амиа алдсан хоёр дахь тохиолдол юм. Монгол бүсгүй Ш.Алтантуяа Малайз улсад хэрцгийгээр хороогдсон ч гэм буруутай этгээдүүд хуулийн хариуцлага хүлээгүй үлдсэн. Малайзад манай улсын иргэн амиа алдсан харамсалтай мэдээлэл ирсэнтэй зэрэгцэн Норвегид Монголын нэг иргэн сураггүй болсон талаар мэдээллийг албаныхан өглөө. Тус улсад сурч байсан 22 настай М гэгч сураггүй алга болоод хоёр сар болсон байна. Манай улсаас тус улсад суугаа Элчин сайдын яаманд мэдэгдэж, М-ийг хайж байгаа ч хараахан сураг нь гаргаагүй байгаа гэж албаныхан мэдэгдлээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ж.Сүхбаатараас тодруулав.
-Монгол эмэгтэй Норвегид сураггүй болжээ. Танай газарт энэ талаар мэдээлэл ирсэн байх?
-Норвегийн хуулийн байгуулага тодорхой арга хэмжээ байгаа. Бид өөрийн улсын Цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдсэн.
-Алга болоод удаж байгаа гэсэн үү. Танай газарт энэ талаар ямар мэдээлэл ирсэн бэ?
-Алга болсон эмэгтэйн гэр бүлийнхэн манайд албан ёсоор хүсэлт гаргаж охинтойгоо холбоотой мэдээллийг олон нийтэд гаргахгүй байхыг чухалчилсан. Тийм учраас энэ талаар мэдээлэл өгөхгүй. Эмэгтэй талаар манай газарт тодорхой мэдээллүүд ирсэн ч олон нийтэд мэдээллэх боломжгүй байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин